COSRX брэнд нь 2013 онд үүсгэн байгуулагдсан ба мэдрэмтгий арьсанд зориулсан харшил үүсгэдэггүй арьс арчилгааны брэнд юм. COSRX брэндийн нэр нь Cosmetics+Rx (prescription) гэсэн нийлмэл үгнээс бүрддэг. COSRX-ийн захирал бол эрхэм Mr.Rx. Тэр хүмүүсийн арьсны төрөл болон тэдний арьсанд тохиолдож буй асуудлыг олон жил судалсан. Одоогоор 146 оронд бүтээгдэхүүнээ албан ёсоор борлуулахаас гадна, 2014-2021 оны байдлаар Дэлхийн гоо сайхны шагналыг нийт 119 удаа хүртсэн байна. COSRX-ийн судлаачид бүтээгдэхүүний найрлага болон жороо өөрсдийн COSRX лабораторт хийдэг. Бүх бүтээгдэхүүн нь энгийн найрлагатай бөгөөд харшил үүсгэхгүй мөн арьс судлалын шинжилгээнд хамрагдсан. Тэд хэрэглэгчдийнхээ арьсны асуудлыг цогцоор шийдэж, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, тэднийг дотроосоо эрүүл гэрэлтсэн болоход тусалдаг.