ETUDE

1985 онд үүсгэн байгуулагдаж, 1990 онд Amore Pacific-д нэгдсэн бөгөөд саяхан ETUDE HOUSE нэрээ ETUDE болгон өөрчилсөн. ETUDE нь эмэгтэйчүүдийг гоо сайхны бүтээгдэхүүнд дурлах хүсэл тэмүүллээр дамжуулан өөрийн дур булаам бие даасан байдлаа илэрхийлэхэд нь туслахыг эрмэлздэг. Саяхан дахин брэндинг хийснээр ETUDE зөвхөн нэрээ өөрчлөөд зогсохгүй логогоо ч өөрчилсөн. Шинэ лого нь ETUDE-ийн өөртөө үнэнч байх, амьдралын утга учрыг хайх, өөрийн гэсэн зам мөрийг гаргах гэсэн үндсэн үнэт зүйлсийг тусган чиглүүлэх бэлгэдэлтэй. Үндсэн өнгө болох Playful Pink нь загварлаг, сонгодог байдлыг илэрхийлнэ. ETUDE нь арьс арчилгааны 12 үндсэн бүтээгдэхүүний цувралтай: Moistfull Collagen, Soon Jung, AC Clean Up, Vita C Talk, Wonder Pore, Real Propolis, UV Double Cut, Real Art Cleansing, Sunprise, Monster, Baking Powder, Cica Balance. Эдгээр цуглуулгуудаас BEST SELLER нь Moistfull Collagen line болон Soon Jung line юм.