Нүхжилтийг багасгах алхмууд

2024-10-30

1. Та өглөө, орой нүүрээ сайтар угааж оройдоо заавал 2-3 шатлалт цэвэрлэгээ хийх хэрэгтэй. Арьсыг арчлах тусам өнгө ордог гэдгийг сана.

2. Та оройн арьс арчилгааныхаа өмнө мөсөөр нүүрээ арчаарай. Мөс нүхжилтийг багасгахаас гадна үрчлээтэхээс хамгаалж арьсыг чангалдаг. 

3. Ханборгоцойн шүүсээр нүхжилтээ арчих. Та долоо хоногийн турш уг жимсний шүүсээр нүхжилтээ арчаад дараа нь хүйтэн усаар угаагаарай.
4. Нүхжилттэй хэсэг дээрээ гуужуулагч түрхээд 10 минутын дараа цэвэрлээрэй. Ихэнх бүсгүйчүүд гуужуулагчийг арьсандаа түрхээд зөөлхөн үрдэг. Хэрвээ таны арьсанд мэдэгдхүйц нүхжилт үүссэн бол дээрх аргыг туршаарай.
5. Тараг бол арьсны эмч юм. Тараг арьсанд үүссэн бүх төрлийн асуудлыг шийднэ. Мөн арьсыг цайруулдаг.
6. Та арьсаа аврахыг хүсч байгаа бол халуун ногоо, чихэрлэг, шарсан хоолноос татгалзаж, эрүүл хүнсийг сонгоорой.
7. Нүхжилт үүссэн хэсэгтээ шүдний оо түрхээд хагас цагийн дараа угаагаарай.
8. Арьсандаа гараараа хүрэхээс зайлсхий. Бохирдсон гарыг нүүрэндээ хүргэснээр батга гарах нүхжилт томрох үндэслэл болдог. 
9. Гадилны хальс нүхжилтийг багасгадаг. Та нүүрээ цэвэрлэснийхээ дараа гадилны хальсаар арьсаа арчаарай.
10. Мөн гоо сайханд хандаж арьсанд үүссэн асуудлаа шийдвэрлэх боломжтой.
11. Өндөгний цагаанаар макс тавиад хагас цагийн дараа угаагаарай.


Бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах