Нүүр будалтын тухай бидний үнэн гэж боддог худал зүйлс
2024-08-301. Улаан уруулын будаг нь хүн бүхэнд тохирохгүй
Энэ нь огт ор үндэсгүй худал болохыг дээрх зураг нотолж байна. Хамгийн гол нь сонгож байгаа улаан өнгөө өөрт тохирох эсэхийг ажиглах хэрэгтэй.
2. Сормуусны будгийг хатахаар нь хаях ёстой
Сормуусны будгийг хэрэглэж эхэлснээс хойш 3 сарын дараа гэхэд хугацаа нь дуусдаг. Хэрэв үүнийг хугацаа нь дууссан хэдий ч үргэлжлүүлэн хэрэглэвэл, нүдээ гэмтээж, халдварт өвчинтэй болж магадгүй юм.
3. Заримдаа нүүрээ угаахгүй унтаж болно
Хүнийг унтаж байх хугацаанд шинэ арьс төлжин ургадаг. Харин нүүрний будагтайгаа унтсанаар, арьсны нүх бөглөрч, батга гарах үндэс бий болдог байна. Харин зарим хүмүүс ганц удаа будагтайгаа унтахад зүгээр хэмээн ташаа ойлгож, өглөөг өхөөрдөм хэдэн батгатай угтах нь бий.
4. Гоо сайхны бүтээгдэхүүний хугацаа дуусдаггүй
Та арай гоо сайхны бүтээгдэхүүний хадгалах хугацаа дуусдаггүй гэж боддог юм биш биз? Таны хэрэглэдэг бүтээгдэхүүний ар талд байгаа онгорхой сав нь нээсний дараа хэр удаан хэрэглэхийг заасан байдаг. Хэрэв таны худалдан авсан бүтээгдэхүүний ард талын онгорхой саван дээр "12М" гэсэн байвал нээсний дараа 12 сарын турш хэрэглэх боломжтой гэсэн үг юм.
5. Нүүр будгийн багсыг угаах шаардлагагүй
Нүүрний будгийн багс нь хамгаас цэвэрхэн байх хэрэгтэй. Учир нь бид үүнийг арьсандаа хүргэж, будгаа түрхдэг тул арьсыг гэмтээх магадлал өндөр байдаг байна. Иймд та багсаа орой бүр угааж цэвэрлэх хэрэгтэй. Ингэхдээ тусгай гоо сайхны багс угаах зориулалттай шампунь ашиглаж болох бөгөөд хэрэв танд тухайн бүтээгдэхүүн байхгүй бол нүүр угаагчаа ашиглан, багсаа цэвэрлэж болно. Саванд бүлээн ус болон нүүр угаагчаа хийж хөөсрүүлээд, багсаа сайтар үрж угаагаарай.
6. Нүүр будалтын бүтээгдэхүүн муудна гэж байхгүй
Гоо сайхны бүтээгдэхүүнийг хэзээ ч мууддаггүй хэмээх бодлоо тархинаасаа авч хаяарай. Зарим бүтээгдэхүүнийг хугацаа нь дуусмагц эсвэл дуусахаас арай өмнө харлаж, сүүдэртэх нь бий. Иймд хэрэглэж байгаа бүтээгдэхүүнээ сайтар ажиглаж байх хэрэгтэй.
7. Усны хамгаалалттай будгийг өдөр бүр хэрэглэж болно
Та бороо, цас орж байгаа үед эсвэл аялал зугаалгаар явахдаа усны хамгаалттай будгийг хэрэглэж болно. Гэхдээ та үүнийг онцгой тохиолдлоос бусад үед хэрэглэхгүй байсан нь дээр. Учир нь усны хамгаалттай будгийг тогтмол хэрэглэснээр, сормуус маш хэврэг болж, ихээр унана.
8. Праймер, чийгшүүлэгч тос хоёр адилхан
Хүмүүс чийгшүүлэгч тос, праймер (primer) хоёрыг адилхан гэж ойлгодог. Гэвч праймер нь чийгшүүлэгч тосыг бодвол илүү үр дүнтэй бөгөөд үүнийг түрхэж, нүүрээ будвал илүү тогтоцтой, жигд цэвэрхэн харагдах болно. Тиймээс энэ хоёрыг адилтган ойлгож болохгүй.
9. Өө дарагчийг энгэсэг түрхэхээс өмнө тавих ёстой
Та нүүрэндээ кремээ түрхэж дууссаны дараа өө дарагчаа түрхэж хэвшээрэй. Энэ нь илүүтэй өө сэвийг дарж, таныг үзэсгэлэнтэй харагдуулна.
10. Крем нь арьсыг гэмтээдэг
Сүүлийн үед хийгдэж байгаа кремүүд нь, арьсыг нарны хорт туяа, сэвх толбоноос хамгаалах давхар үүрэгтэй болсон. Энэ нь таны арьсыг хамгаалаад зогсохгүй бүхэл өдрийн турш чийгшүүлдэг. Иймд та өөрийн арьсны онцлогт тохирох кремийг сонгосон байхад, арьс гэмтэх вий гэхээс айх хэрэггүй болно.
11. Хөмсгөө үсний өнгөнөөс бараан өнгөөр будах хэрэгтэй
Хэрэв та шар өнгийн үстэй бол хөмсгөө бараан өнгөөр будахаас татгалзах хэрэгтэй. Аль болох үснийхээ өнгөтэй адил буюу ойролцоо өнгөөр будсанаар та илүү натурал, үзэсгэлэнтэй харагдана.
12. Уруулаа том харагдуулахын тулд хүрээлэх хэрэгтэй
Энэхүү арга нь зураг авахуулахад л тус болох болов уу. Харин та гадуур гарахдаа, уруулаа тойруулан хүрээлчихсэн явбал хүмүүст таатай, натурал харагдахгүй. Үүний оронд уруулын гол хэсгийг гэрэлтүүлж будах хэрэгтэй.
13. Хар өнгийн харандаагаар хүрээлэх нь нүдийг том харагдуулдаг
Хар өнгийн харагдаагаар нүдээ тойруулж будах нь, нүдийг том харагдуулна хэмээн бүү эндүүрээрэй. Энэ нь эсрэгээрээ таны нүүрийг замбарагаагүй, халтардсан мэт харагдуулах сөрөг талтай. Харин та үнэхээр нүдээ том харагдуулахыг хүсвэл гэрэлтсэн саатай тень хэрэглэж, нүдний дотор талыг хүрээлэх хэрэгтэй.
14. Цэнхэр өнгө хоцрогдсон
Цэнхэр өнгийг хоцрогдсон, хуучны өнгө гэж үздэг хүмүүсийг мэдрэмжгүй хэмээн нэрлэж болно. Учир нь моод эргэж, буцаад л тод өнгөнүүд трэнд болж байгааг бүү март. Та ч бас энэхүү өнгийг туршиж, нүдээ будаад үзээрэй.
15. Сормуусны будгийг байн байн түлхэж, татсанаар илүү сайн гарна
Бид сормуусны будагны гаралт муудахаар, байн байн татаж гарган, түлхэж хийдэг. Гэвч энэ нь буруу аж. Сормуусны будагийг онгойлгож нааш цааш түлхэснээр их хэмжээний агаар будганд орж хатахад хүргэдэг байна. Нэг ёсондоо таны будгаа ихээр гаргах гэсэн үйлдэл эсрэгээрээ хатаах аюултай юм.
Эх сурвалж: Саак.mn