Арьсаа зөв дарааллаар арчлахуй
2024-07-191-р алхам Тосон цэвэрлэгч /Cleansing oil/
Манайх шиг агаарын бохирдолтой оронд зөвхөн хөөсөн цэвэрлэгчээр угаахад арьсыг хангалттай гүн цэвэрлэж чаддаггүй. Тийм болохоор тосон цэвэрлэгчээр арьсан дахь бохирдол болон будгийг хайлуулж цэвэрлэх шаардлагатай. Хуурай нүүрэндээ тосон цэвэрлэгчээ түрхэж будгийг цэвэрлээд бүлээн усаар угаана.
2-р алхам Хөөсөн угаагч / Cleansing foam/
Хөөсөн угаагчаар арьсан дээр үлдсэн бохирдлыг цэвэрлэнэ.
3-р алхам Гуужуулагч /Scrub/
7 хоногт 1-2 удаа гуужуулж, арьсыг нөхөн төлжүүлэн гуужуулвал цэвэрхэн, толигор арьстай болно.
4-р алхам Тоник /Toner/
Тоник нь арьсыг дараачийн алхамд бэлдэж, арьсны PH хэмжээг тэнцвэржүүлнэ.
5-р алхам Эссэнз /Essence/
Эссэнз бол арьс арчилгааны хамгийн гол бүтээгдэхүүн юм. Арьсыг чийгшүүлж, нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй. Гараараа зөөлөн түрхэж шингээгээрэй.
6-р алхам Сэрум, Ампул /Serum, Ampoule/
Сэрум, ампуль нь таны арьсан дахь асуудлыг шийддэг гайхамшигт бодис гэж болно. Нүхжилт, гундсан арьс, үрчлээ, толбо нөсөө гэх мэт өөрийн арьсны асуудлуудад зориулсан бүтээгдэхүүнийг сонгоод хэрэглэнэ.
7-р алхам Маск /Mask/
Салфеткан маск бол Солонгос арьс арчилгааны 2 дахь гол бүтээгдэхүүн билээ. 15-20минут маскаа тавиад амар! Маск нь таны арьсыг чийгшүүлж, гэрэлтсэн болгоно. Долоо хоногтоо 2 удаа, бүр өдөр болгон тавьж болно. Арьсандаа маш их анхаарал тавьдаг Солонгос бүсгүйчүүд өдөр болгон маск тавьдаг зуршилтай.
8-р алхам Зовхины тос /Eye cream/
Зовхины арьс нь маш эмзэг тул зөвхөн зориулалтын бүтээгдэхүүнийг хэрэглэнэ. Ядам хуруугаараа зөөлөн түрхэж шингээж өгнө.
9-р алхам Тос /Cream/
Тос нь эмульс , тос, гелин тос гэх мэт олон төрөл байдаг тул та өөрийн арьсанд тохирохийг олох хэрэгтэй. Бүгд таны арьсан дээр давхарга үүсгэж таны чийгшлийг хадгалах зориулалттай.
10-р алхам Нарны тос /Suncream/
Та нарны тосыг зөвхөн нартай аль эсвэл зун хэрэглэх шаардлагатай гэж бодож байна уу? Нарны хэт ягаан туяа нь наргүй, үүлэрхэг өдөр хүртэл байдаг тул нарны тосыг дөрвөн улиралд хэрэглэж занших хэрэгтэй.