Борлосон арьсаа түргэн хугацаанд цайруулах арга

2024-07-19

1. Тараг

Тарганд хүний арьсанд хэрэгтэй маш олон зүйл агуулагддаг. Мөн надад таарахгүй байх вий гэж санаа зовох зүйлгүй. Учир нь бүх төрлийн арьсанд тохиромжтой.

Арьсан дээрээ таргаа түрхээд, зөөлөн массаж хийгээд орхиорой. Хэдэн минутын дараа бүлээн усаар угаах хэрэгтэй. Үүнийг өдөрт нэг удаа хийхэд арьс тань зөөлөрч, цагаарах болно.

Тарган дээрээ бага зэргийн зөгийн бал нэмээд, сайтар хутгаж, нүүр болон хүзүүндээ түрхээрэй. 10-15 минутын дараа нүүрээ бүлээн усаар угаана.

Бас бага зэргийн нимбэгний шүүс, овьёос нэмж хутгаад өтгөн болгож, нүүрэндээ маск тавьж болно. Таны арьсыг давхар чийгшүүлэх болно.

2. Жүрж

С витаминаар баялаг энэ жимс таны арьсаа цайруулах бас нэгэн нууц. 

Жүржийн шүүсэн дээр чимх куркума нэмж, унтахын өмнө нүүр болон хүзүүндээ түрхээрэй. Хэрвээ хүсвэл гар болон хөлөндөө ч түрхэж болно. 20-30 минут болоод угаах хэрэгтэй. Үүнийг өдөр болгон хийвэл үр дүн гарна. Мөн жүрж, витамин С орсон найрлага бүхий бүтээгдэхүүнүүдийг арьс арчилгаандаа хэрэглэх нь арьс цайрахад тусалдаг. 

3. Зөгийн бал

Зөгийн бал арьсыг чийгшүүлэхээс гадна батганы сорви арилгадаг давуу талтай. 

Цэвэр зөгийн балыг нүүрэндээ түрхэж, хэдэн минут байлгаад бүлээн усаар угаагаарай. Ингэснээр бохирдсон арьсыг цэвэрлэн, нүүрийг илүү цагаан, өнгөлөг болгодог. Үүнийг өдөрт нэг удаа давтахад болно. Зөгийн бал, нимбэгний шүүс, бага зэрэг хуурай сүү, бүйлсний тосыг хольж нүүрэндээ түрхээд, 10-15 минут байлгана. дараа нь хүйтэн усаар угааж арилгаарай. Үүнийг өнжөөд нэг удаа хийхэд болно.

4. Нимбэг

Нимбэгний шүүсээр арчиж, цэвэрлэх нь арьс цайруулах түргэн аргуудын нэг юм. Гэхдээ хэрэв таны арьсан дээр онгорхой, идээтэй шарх байгаа бол мөн та хэт эмзэг, мэдрэмтгий арьстай бол энэ аргыг хэрэглэхгүй байхыг зөвлөе! 

Нимбэгээ шууд шахаад, шүүсийг нь нүүрэндээ түрхээрэй. Нимбэгээ зүсч, хэрчмээр нь арьсаа үрсэн ч болно. Та цаг орчмын дараа нүүрээ усаар угаагаарай. Энэ арга цайруулаад зогсохгүй сорви бүдгэрүүлэх ач тустай.

5. Алое вера тос

Цайруулж, чийгшүүлж, мөн арьсан дээрх толбо, түлэгдэлтийг арилгадаг давуу талтай.

Алое навчийг зүсээд, доторх цэлцэгнэсэн зүйлийг гаргаж ирэх хэрэгтэй. Түүнийг арьсан дээрээ түрхэж, 30 минут орчмын дараа угаана. Үүнийг дор хаяж өдөрт нэгээс хоёр удаа, хоёр долоо хоногийн турш хийх хэрэгтэй. Хэрэв танд алое ургамал байхгүй бол дэлгүүрт зарагддаг алое тоснуудыг авч болно.  

6. Ус сайн уух

Наранд удаан явсны дараа хүний бие маш их шингэнээ хөлс болгон гадагшлуулснаар шингэний дутагдалд ордог энэ нь арьс харлах бас нэгэн шалтгаан болдог. Тиймд биеийн шингэнээ тэнцвэржүүлэх үүднээс шингэн зүйлсийг уух хэрэгтэй. Наранд удаан явах бол их хэмжээний цэвэр усны нөөцтэй явахыг зөвлөж байна. Уснаас өөр шингэн зүйл буюу хийжүүлсэн ундаа, кофе зэрэг элсэн чихэр ихээр агуулан уух зүйлс арьсны эрүүл байдал, нөхөн төлжих үйл ажиллагааг удаашруулдаг байна.  Тиймээс лемонтой ус ч арьсанд сайнаар нөлөөлөх юм.


Бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах