Маск яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?
2023-12-25Ямар ямар маскнууд байдаг вэ?
Маск - өдөрт иддэг хоол хүнснээс зарим нэг хэрэгтэй витаминуудыг хангалттай хэмжээгээр авч чаддагүй үед нэмэлтээр бид витаминуудыг уудаг. Маск яг л үүнтэй адил .
Угаадаг маск - ихэнхдээ арьс цэвэрлээгний шатанд хэрэглэгддэг. Саван , гуужуулагч дараа хэрэглэгдэнэ.
Гелэн - хатдаг, унталгын маск
Унтлагын маск - амрааж , хөгшрөлтийн эсрэг байдаг. Бүх бүтээгдэхүүнийг түгжиж өгөх үүрэгтэй. Бүх бүтээгдэхүүний дараа эсвэл тосны оронд хэрэглэж болно.
Сүүн төрлийн - цайруулах нөлөө ихэвчлэн үзүүлдэг.
Шавран маск - нүхжилт агшаах , тослог тэнцвэржүүлэх нөлөөтэй , арьсны чийгийг багасгах сул талтай . 7 хоногт 1 удаа байвал зүгээр. Хуурай арьстай хүмүүс арьсаа мэдэрч хэрэглэх хэрэгтэй. Гуужуулалт болон шавран маск 1 зэрэг хэрэглэж болохгүй.
Хөөсөн маск - Гүний бохирдлыг цэвэрлэх нүх сүвэнд байгаа бохирдлыг цэвэрлэх
Зуурдаг маск - ихэвчлэн салонд илүү хэрэглэгддэг. Цэвэрлэгээний тонер дараа хэрэглэнэ.
Салфеткан маск - Үр дүн хурдан гардаг.
Материал - нимгэн байх тусам хямд , харин зузаан байдаг нь илүү үнэтэй үр дүн хурдан гардаг.
Орц найрлага - идэвхитэй орцтой байх тусам үнэтэй байдаг.
Hydrating , moisturizing - чийгшүүлэх
Nourishing - тэжээл өгөх
Soothing , calming - тайвшруулах
Tea tree , mugwort - үрэвсэл эсрэг
Lifting , anti wrinkle , firming - чангалах
Brightening , whitening - цайруулах