Нарны хэт ягаан туяа бидний арьсанд хэрхэн нөлөөлдөг вэ?

2023-12-25

Нарны тос яагаад түрхэх хэрэгтэй вэ?

Нарны тосыг гадаа гарахдаа л зөвхөн хэрэглэнэ гэдэг буруу ойлголт. Гэртээ ч түрхэх хэрэгтэй 

UVC - шууд ойдог учир арьсанд нөлөөлдөггүй 

UVB - Арьсны өнгөн гадаргуу дээр тусаад хэсэг хугацааны дараа ойдог. Арьсны улайлт , түлэлт , хорт хавдар үүсгэдэг. 

UVA - урт хугацаанд арьсанд нэвчиж шингэдэг. Үрчлээ үүсгэдэг. 


 UVA - урт долгион үүсгэдэг учир арьсны дермис давхаргад нэвтэрч арьсны уян хатан чанарыг бүрдүүлэх коллаген үйлдвэрлэлтэнд нөлөөлдөг. Ингэснээр арьсны уян хатан чанар багасч хөгшрөлт явагдана. UVA туяанаас хамгаалах чадварыг PA гэж тэмдэглэдэг. Европ брэнд хувьд broad spectrum гэсэн тэмдэглэгээ нь UVA хамгаалж өгнө гэсэн үг. 

UVB - богино долгион үүсгэдэг учир арьсны эпидермис гадаргууд нэвтэрч арьсыг цочроон улайлт үүсгэдэг. UVB туяанаас хамгаалах чадварыг SPF гэж тэмдэглэдэг.

SPF 50 – 8 ЦАГ ОРЧИМ АРЬСЫГ ХАМГААЛДАГ.

Физикал нарны тос: Титаны давхар исэл эсвэл цайрын исэл гэх мэт физик нарны тос нь нарийн ширхэгт тоосонцор болгон нунтагласан эрдэс бодис юм. Тэд арьсны гадаргуу дээр сууж бүрхүүл үүсгэн, хэт ягаан туяаг арьсны гадаргуу дээрээс ойлгодог “бамбай эсвэл толин тусгалтай адил” . Ийм учраас арьсан дээр цайлт үүсгэх хандлагатай байдаг. 

Найрлага: Zine oxide , titanium dioxide

Арай өтгөн бүтэцтэй байдаг.

Химийн нарны тос: Нарнаас хамгаалах химийн (эсвэл органик, нүүрстөрөгч агуулсан) найрлага нь хэт ягаан туяа арьсыг нэвтлэхээс өмнө шингээх нимгэн хамгаалалтын хальс үүсгэдэг. Иймд цайралт үүсгэдэггүй. Энгийнээр химийн нарны тос нь хэт ягаан туяаг өөртөө шингээж хамгаалдаг. 

Найрлага: gminobenzoic acide , avobenzone,oxybenzone , homosalate гэх мэт 

Усны хамгаалттай , нарны тоснууд ихэнхидээ химийн найрлагатай байдаг, бүтцийн хувьд шингэн, хурдан шингэдэг, цайрдаггүй

Нарны тос түрхээд 10 мин дараа нүүр будалтаа хийнэ


Бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах